Thursday, August 27, 2015

Аялал /P2/

Карл Мэлоун, Жон Стоктон тэргүүтэй Юта Жазз болон гайхал Мормончуудын өлгий нутаг гэдгээс өөр ямар нэгэн төсөөлөлгүйгээр Юта мужаар зочлохоор одов. Гал улаан өндөр өндөр уул хад, түүн дээр нь ургасан нов ногоон модод. Дээр нь нэмээд үүлгүй хөх тэнгэр. Байгаль дэлхийн үзэсгэлэн гоо гэж янз янз л байдаг байх. Энэ нутаг яалтчгүй түүнийх нь нэг бололтой. Машин барьж байхдаа тал тал тийшээ харж ангайсаар байгаад л таарсан даа кк.

  City of Kanab. Mormon Pioneer


Zion National Park
Оройхон ирсэн болохоор хамгийн эхний төлөвлөгөө амрах газраа очоод майхан саваа барьж авав. Өмнөх өдөр нь хоносон death valley дээрх campground-аас тэс өөр орчин угтсан. Эргэн тойрон гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ амарч буй улс эсвэл дан залуу хосууд. Түүдэг галаа асаагаад тойрч сууцгаах нь суугаад, хоол ундаа идэх нь идээд, тоглох нь тоглоод нэг л тийм амар амгалан, тайван. Цаг агаар ч гэсэн яасан сайхан байх юм. Түүдэг галын үнэр тасархай үнэртэнэ. Хүүхэд байхад л хамаатан садангуудтайгаа жимсэнд нэг ингээд л явдаг байсан даа. Олуулаа бужигнаад л. Ганцаараа болохоор иймэрхүү үед арай л биш юм. Бусдыг харж хэсэг атаархаж суув. Гэнэт муухай ганцаарддаг байна шд хаха.


Маргааш нь хийсэн гол ажил Zion Canyon Scenic Drive аар явах шив. Уг нь хэд хэдэн газараар очих төлөвлөгөөтэй байсан ч бас л бүтэлгүйтсэн кк.

Сүрдмээр сайхан газар байна лээ. Том том хад цохио, уулаа нүхэлсэн харанхуй туннел. Хэсэг яваад л зогсож зураг авсаар байгаад таарсан. Борооноос болоод тэнгэр бүрхэг байсан нь л жоохон тийм. Тэгээд яарах юмгүй тааваараа явж байх ч сайхан байсаан байсан кк





Туннелийнх нь хувьд бол 80аад жилийн өмнө баригдсан 1,7 км урт (тухайн үеийнхээ хамгийн урт туннел) машины 2 урсгалтай ч аюулгүй байдлын үүднээс паркын рэнжэрүүд хоёр талд нь зохицуулалт хийж ганц ганц урсгалаар нь явуулдаг. Дунд нь байх хэд хэдэн хадаа цөмлөж гаргасан цонхыг эс тооцвол гэрэлгүй. Ийм л нэг туннел байна лээ кк. Нүхэлсэн цонхнууд нь их сонирхолтой. Ялангуяа гаднаас нь харвал.
Тэр доор байгаа нь цонх. Дотуур нь зам байгаа :)

Юта мужийн хувьд Зион паркаас гадна хэд хэдэн том паркуудтай (Зион ерөнхийдөө жижигт нь ордог. Гоц гойд зүйлээр ч бусадтайгаа харьцуулахад маруухан). Надад бол ерөнхий байгалийн үзэсгэлэнгээрээ бол Зион нь хамаагүй илүү юм шиг санагдсан. Гэхдээ би Зионоос гадна гэвэл ганц Bryce Canyon-оор нь л зочилсон л доо. Тэгэхээр харьцуулах нь ч хаашаа юм хаха

Monday, July 20, 2015

Dream

I've had a dream one day
Dream about me,
Standing inside myself

There was nothing
Nothing but void
Nothing but emptiness

I've wanted to cry
I've wanted to scream
I've wanted to run away

But there was nothing

No tears to drop
No voice to come out
No space to run into

Just an void
Just an emptiness

I was scared
I've wanted to wake up
But then I've realized,
There was no dream to wake up

...

Thursday, June 25, 2015

Point

They moved on
But I'm still stuck at that point
No one notices,
No one realizes that I'm still at that point

For them it's just another point
Maybe for them, there wasn't even a point to begin with
But for me it's a special point
It's THE point

I can't move on
I'm still living in yesterday
I'm still living in my dream
I'm stuck here hopelessly

Why can't I move on from something that never mattered anyone but me
What am I waiting
When will I move on
It's so stupid, It's so frustrating

One day they'll look back
Maybe
But I won't be there anymore
Hopefully

Wednesday, June 24, 2015

Аялал /P1/

   Олон хоногийн турш төлөвлөж төлөвлөж эхлүүлсэн аялал маань эхний өдрөөсөө л чи одоо төлөвлөлөө юу гэсэн шиг л шал өөрөөр эхлэв хаха. Хангалттай гэж бодож байсан цаг хугацаа хаанаа ч хүрэхгүй болж дээр нь сүлжээгүй газар утасны navigation-д найдаж явна гэдэг бүтэшгүй болоод ирэв. Багахан төөрөөд ч авсан кк. Гэхдээ яахав эхний хэдэн өдөр Калифорныхоо хэдэн паркуудаар ороод гарсаан. Хамгийн гоё нь гэгдэх Yosemite-ээр өмнө очсон байсан болохоор энэ удаад арай өөр газруудаар явъя гээд урдуураа явлаа.

Kings Canyon, Sequoia national park
   Хоёр тусдаа парк гэж явдаг ч бие биетэйгээ шууд зэрэгцээ оршдог эгч дүү паркууд. Тэнгэр баганадсан өндөр барилга гэдэг шиг бас л эвгүй эвгүй өндөр, зөвхөн Америкт тэр дундаа зөвхөн Калифорнид л ургадаг моднуудын өлгий нутаг. Энэхүү 'Redwood', 'Sequoia' гэж нэрлээд байгаа хоёр төрлийн модод нь Калифорни мужийнхны ганц бахархал нь болсон зүйл. Хот, сургууль, эмнэлэг, галт тэрэгний зогсоолоос өгсүүлээд л юу л байна бүх л юмаа энэ хоёр модныхоо нэрээр нэрлэснээс нь харагдана. Yosemite паркд бас ихээр ургадаг. Ерөнхийдөө "Sierra Nevada" уулсынхаа баруун талд нь ихээр ургадаг гэх юмуу даа. Эндхийн айлууд нь ч хашаандаа аварга аварга том мод ургуулсан харагддаг. Би уг нь нэг модных нь үрнээс олж ирж байгаад Монголдоо ургуулья гэж бодож байсан ч тэгээд залхуу хүрээд больсон доо кк. Уг нь дэлхийн энд тэнд үрээр нь ургуулаад суурьшуулсан тохиолдлууд нилээдгүй байдаг л юм байна лээ.
Аварга том Sequoia модод

   Жоохон тухтай юм үзэж яваад энэ хавьдаа хоноглохоор төлөвлөж байсан ч navigation тааруу дээр нь маргааш нь туулах зам хэт урт байснаас болоод экспрессдэхээр шийдсэн кк. Гэхдээ хоёр талаараа 50-100м өндөртэй мододтой ойн замаар салхи татуулаад давхих бас л кайфтай л юм байна лээ. Зөрөх машин цөөхөн, зам сайхан, байгаль дэлхий бүрэн утгаараа үзэсгэлэнгээ гайхуулсаар...
Hume нуур. Хүн амьтан бол энд бужигнаж байна лээ кк.

Өдөржин явсаар орой салж унахын даваан дээр нэг мотел ортол хажуу өрөөний хэдэн юмнууд арай л эргүү хөгжим арай л хогийн чанга орилуулсаар эхний өдрийг маань өндөрлүүлэвээ гэж кк. Шөнийн 2 цагт ийм юм сонсч унтаад өглөө 7д яг тэр эргүүгээ сонсч сэрсэн гэж бодохоор одоо ч уур хүрсээр. Хөгийн харууд хаха.


Death Valley national park
   Хойд Америкын хамгийн халуун, хамгийн хуурай газар. Нам доор гэдгээрээ бас нилээн дээгүүрт ордог. 1913 онд 56,7 градус хүрсэн нь (би яг тэр цэг дээр нь хоноглосон хаха) дэлхийн хэмжээнд тэмдэглэгдэж үлдсэн температуруудаас хамгийн өндөр нь. Ядаж байхад сүүлийн хэдэн жил Калифорнид авралгүй ган болж байгааг хэлэх үү нэг иймэрхүү бүтэж үхмээр халуун газраар оров. Ширгэсэн нуур, давст хөндий, элсэн манхан, хатаж хуурайшсан газар, хавцалууд. Их л өвөрмөц тогтоцтой тэрүүгээрээ их алдартай газар. Паркын дундуур нь явж өнгөрдөг state route 190 нь өдөрт дундажаар хэдэн машин зорчдог гэлээ дээ. Америкын loneliest road-уудын нэг гэгддэг.
Цангаж байна уу лол

Үхлийн хөндийгөөр аяласан эхний өдөр маань 'Racetrack playa'-руу очих гэж оролдсон бүтэлгүйтлээр дүүрэн өдөр болж таарав. Уг нь бол их гоё газар. Нөгөө учир битүүлэг шалтгаанаар чулуунууд нь хөдөлдөг гээд байдаг газар. Даанч очих замаа сайн мэдэхгүй гүүгл ахаар заалгасан зам нь үнэн бүтэлгүй, 4н цагийг шороон дундуур туулахад хүргэсэн кк. Уг нь бол миний явсны эсрэг талаас нь хүмүүс очдог юм байна лээ. Би мэдэхгүй дээ хуучин уурхайн шал тэнэг зам руу ороод замхарсан.
Ийм замаар л явсан байгаам ;(

Зорьсон цэгтээ хүрэхэд хэдхэн км үлдээд байсан ч зам улам аюултай болсоор дундаасаа бууж өглөө дөө. Одоо бодоход бас л тэнэгтээ тэр замаар явсан байгаа юм. Ганцаараа, тэр хуурай халуунд, 4 цагийн турш ердөө 2хон машины бараа харсан эзгүй газар, шинэ ямар ч туршлагагүй жолооч, аюултай зам гээд л. Ганц буруудахад гайгүйдээ машинаа эвдэнэ гайтайдаа явж эрлэгтэйгээ уулзахаар л байсан байгаа юм кк.



За тэгээд яаж өдөржингөө бүтэлгүйтэхэв орой унтахынхаа өмнө элсэн манханаар орсон. Нүүр нүдгүй салхинд элсээр балбуулсан ч сайхан газар байна лээ. Шөнө нь тэгээд нөгөө 56,7 градус хүрсэн цэг дээрээ walmart-ын хальс шиг ямбий майхныхаа дээврийг нь хийлгүй тэнгэр ширтээд бүтэж үхэнгээ алдаад хоновоо. Майханд хонолгүй хичнээн ч удсан  юм, тэрүүхэн тэндээ бас дуртай байгаамаа кк. Маргааш нь харин хэд хэдэн үзнэ гэж бодож байсан газруудаараа ороод амжсан. Асар өргөн өвөрмөц тогтоцтой хөндийнүүд. Өглөө үүрээр харин халуун гэхгүй амар юм байна лээ.
Маргааш нь хийсэн ажил кк. Devil's Golf Course