Thursday, April 16, 2015

Road Trip 2015



Сүүлийн хэдэн сарын турш бодсоор, хүлээсээр байсан аялалаа эхлүүлэхэд 3 хүрэхгүй долоо хоногийн хугацаа үлджээ. Яг цаг нь тулаад ирэхээр тэгээд ямар ч төлөвлөгөө байхгүй, юу ч тодорхой болоогүй. Би гэдэг хүн энэ янзаараа яана даа хэхэ. Ганцаараа, тэгээд туршлагагүй муу жолооч, 6000-10000км газар 2-3 долоо хоног аялана гэж бодохоор дотроо жоохон айдастай л байна. Айхгүй ч хэн байхав дээ. Гэхдээ тэгээд залуу явахад юм бүхнээс зугтаад бэргээд ч яахав дээ кк. Нэг бодлын төлөвлөгөө муутай байх нь ч зүгээр байж магад. Юу хүснэ тэрийгээ хийгээд л.

Үзэхийг хүсч байгаа газрууд арай л их байна. Бүгдэнгээр нь тухтай очно гэвэл үнэндээ сарын хугацаа хаана ч хүрэхгүй л дээ. Зардал ч талийж өгнө. Зүүн эргээр орж чадахгүй буцах болж байгаадаа л жоохон харамсч байна. Америкын хамаг л түүх, тэгээд ер нь бидний хүүхэд байхын кинон дээрээс хардаг Америк бол тэгээд тэр чигтээ л зүүн эрэг шүү дээ. Нью Йорк, ДС, Бостон, Пенсилван. Одоо яая гэхэв чамлахаар чанга атга хүрч очиж чадах газруудаараа л аялана даа хэхэ.


Одоогоор эхний ээлжинд ганц тодорхой болоод төлөвлөгдсөн юм нь Рок ин Рио дээр Линкин Паркаа л харах байна даа. Аль 10 жилд байхын л миний хамгийн их сонсдог хамгийн хайртай хамтлаг маань тэд байсан. Одоо ч тэр хэвээрээ. Дэргэдээс нь (дэргэдээс нь ч гэж дээ тэгээд тэр хар мянган хүний хаахнаас ч харах юм байгаан хаха) үзэх боломж гарч байна гэж бодохоор үнэхээр их догдолж байна. Линкин Парк шүү дээ. Бас болооогүйэ эхний өдөр нь No Doubt, маргааш нь Линкин Паркаас гадна Металликагаа бас үзнэ гэж байгаа.
21 хоногийн ердөө 2 хоног нь л төлөвлөгдсөн байгаа нь энэ дээ хаха.

Ганцаараа хол замд хэдэн дуртай дуугаа сонсоод тасархай байгальтай газруудаар өөрийнхөө тааллаар явна гэдэг сайхаан. За тэгээд ганц нэг бүтэлгүйтэл ч гэсэн хожим дурсах зүйлийн л нэг болох болохоор айх хэрэг юун.