Thursday, August 27, 2015

Аялал /P2/

Карл Мэлоун, Жон Стоктон тэргүүтэй Юта Жазз болон гайхал Мормончуудын өлгий нутаг гэдгээс өөр ямар нэгэн төсөөлөлгүйгээр Юта мужаар зочлохоор одов. Гал улаан өндөр өндөр уул хад, түүн дээр нь ургасан нов ногоон модод. Дээр нь нэмээд үүлгүй хөх тэнгэр. Байгаль дэлхийн үзэсгэлэн гоо гэж янз янз л байдаг байх. Энэ нутаг яалтчгүй түүнийх нь нэг бололтой. Машин барьж байхдаа тал тал тийшээ харж ангайсаар байгаад л таарсан даа кк.

  City of Kanab. Mormon Pioneer


Zion National Park
Оройхон ирсэн болохоор хамгийн эхний төлөвлөгөө амрах газраа очоод майхан саваа барьж авав. Өмнөх өдөр нь хоносон death valley дээрх campground-аас тэс өөр орчин угтсан. Эргэн тойрон гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ амарч буй улс эсвэл дан залуу хосууд. Түүдэг галаа асаагаад тойрч сууцгаах нь суугаад, хоол ундаа идэх нь идээд, тоглох нь тоглоод нэг л тийм амар амгалан, тайван. Цаг агаар ч гэсэн яасан сайхан байх юм. Түүдэг галын үнэр тасархай үнэртэнэ. Хүүхэд байхад л хамаатан садангуудтайгаа жимсэнд нэг ингээд л явдаг байсан даа. Олуулаа бужигнаад л. Ганцаараа болохоор иймэрхүү үед арай л биш юм. Бусдыг харж хэсэг атаархаж суув. Гэнэт муухай ганцаарддаг байна шд хаха.


Маргааш нь хийсэн гол ажил Zion Canyon Scenic Drive аар явах шив. Уг нь хэд хэдэн газараар очих төлөвлөгөөтэй байсан ч бас л бүтэлгүйтсэн кк.

Сүрдмээр сайхан газар байна лээ. Том том хад цохио, уулаа нүхэлсэн харанхуй туннел. Хэсэг яваад л зогсож зураг авсаар байгаад таарсан. Борооноос болоод тэнгэр бүрхэг байсан нь л жоохон тийм. Тэгээд яарах юмгүй тааваараа явж байх ч сайхан байсаан байсан кк





Туннелийнх нь хувьд бол 80аад жилийн өмнө баригдсан 1,7 км урт (тухайн үеийнхээ хамгийн урт туннел) машины 2 урсгалтай ч аюулгүй байдлын үүднээс паркын рэнжэрүүд хоёр талд нь зохицуулалт хийж ганц ганц урсгалаар нь явуулдаг. Дунд нь байх хэд хэдэн хадаа цөмлөж гаргасан цонхыг эс тооцвол гэрэлгүй. Ийм л нэг туннел байна лээ кк. Нүхэлсэн цонхнууд нь их сонирхолтой. Ялангуяа гаднаас нь харвал.
Тэр доор байгаа нь цонх. Дотуур нь зам байгаа :)

Юта мужийн хувьд Зион паркаас гадна хэд хэдэн том паркуудтай (Зион ерөнхийдөө жижигт нь ордог. Гоц гойд зүйлээр ч бусадтайгаа харьцуулахад маруухан). Надад бол ерөнхий байгалийн үзэсгэлэнгээрээ бол Зион нь хамаагүй илүү юм шиг санагдсан. Гэхдээ би Зионоос гадна гэвэл ганц Bryce Canyon-оор нь л зочилсон л доо. Тэгэхээр харьцуулах нь ч хаашаа юм хаха