Monday, October 19, 2015

Mushishi


 Гайхалтай зураглал, гайхалтай хөгжим. Асар тайван амар амгалан хэрнээ нууцлаг сонирхолтой орчин, зохиол. Зүүдний ч гэмээр. "Ургамал" судлаач залуу Гинкогийн тосгоноос тосгоны хоорондох аян замын адал явдлуудын талаар өгүүлэх энэхүү анимег үзэхийг санал болгож байна. 
Миний хувьд сүүлийн хэдэн жил үзсэн аниме дотроос calm&beautiful гэдэг тодорхойлолтуудад хамгийн тохирсон нь энэ. Харьцангуй цөөн ангитай дээр нь бараг ихэнх үйл явдлууд нь анги дамнаж үргэлжилдэггүй тул хаанаас нь ч хамаагүй ганц нэг анги үзсэн ч уйдахааргүй. 





"Мүши" хэмээгч нь байгаль дээрх амьд организмуудын хамгийн энгийн хэлбэр. Тэд ямарваа нэгэн хүсэл зорилгогүй зүгээр л оршин тогтнодог. Бидний мэдэх сайн, муугийн хэмжээсээс хальсан. Мүши нь янз бүрийн хэлбэр дүрстэйгээр оршин тогтнохоос гадна байгаль дэлхий дээрх элдэв зүйлсийг даган дуурайх чадвартай. Ургамал, өвчин зовлон, тэр бүү хэл тэнгэрт харагдах солонгыг ч дуурайсан байхтай нь тааралдана. Энэ бол гэхдээ зүгээр л Мүшишичдийн ертөнцөөр хэрэн хэсэгч эдгээр биетүүдийн талаарх өнгөцхөн л тодорхойлолт. Энгийн хүмүүс тэднийг өөрсөдтэй нь зэрэгцэн оршин буйг үл анзаардагаас болоод ч тэр үү Мүши-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс. Мүшиши хэмээгч нь эдгээр Мүшиг оршин байгааг мэддэг тэдгээрийг болон тэдний хүмүүст нөлөөлөх нөлөөллийг судалдаг бүлэг хүмүүсийг хэлнэ. Гол дүрийн залуу Гинко маань ч бас эдний нэг нь юм.
http://myanimelist.net/anime/457/Mushishi



Lucy Rose - Shiver (Mushishi OST)

Ally Kerr - The Sore Feet Song (Mushishi OST) 


Аниме сонирхдог ч бай сонирхдоггүй ч бай энийг сонирхоод үзээрэй. За тэгээд бүүүүр сонирхохгүй бол ядаж энэ хоёр дууг сонсоорой. Таалагдана :)

No comments:

Post a Comment